НДЕГ – ын  Эмнэлэг Хөдөлмөр Магадлах Төв комисс ,  НМХЕГ-ын хамтарсан бүрдмэл магадлалын бүрэлдэхүүнд төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Ганчулуун   оролцож  2018 оны 4 сарын 9  нөөс  – 4 сарын 19 өдрүүдэд Баян-Өлгий  аймагт ажиллаж доорхи үйл ажиллагааг зохион байгууллаа.

  1. Сэтгэцийн эмгэгээр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон  300 иргэнийг үзэж  магадлаж , оношилж, зөвлөгөө өгсөн.
  2. Баян- Өлгий аймгийн  Нэгдсэн эмнэлгийн  болон  өрхийн  45 эмч нарт  “Сэтгэцийн эмгэгүүд “ сэдвээр  сургалт зохион байгуулсан.
  3. Баян- Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгийн үйл ажиллагаатай танилцан обход үзлэг хийж их эмч В.Союз, Аманбек  нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч хамтран ажиллалаа.
  4. Баян- Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч А.Серикжан-тай сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч Союз-ын хамт уулзаж  төсөв, үнэгүй эмийн хангамжийн талаар ярилцаж санал солилцон хүсэлт уламжилсан.

Picture1

Баянөлгий зураг1

Баянөлгий зураг4

Баянөлгий зураг3

Сошиалд хуваалцах: