НДЕГ - ын  Эмнэлэг Хөдөлмөр Магадлах Төв комисс,  НМХЕГ-ын хамтарсан бүрдмэл магадлалын бүрэлдэхүүнд төвийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал О.Ганчулуун   оролцож  2018 оны 4 сарын 9  нөөс  - 4 сарын 19 өдрүүдэд Баян-Өлгий  аймагт ажиллаж доорхи үйл ажиллагааг зохион байгууллаа. 

  1. Сэтгэцийн эмгэгээр хөдөлмөрийн чадвар алдалт тогтоолгосон  300 иргэнийг үзэж  магадлаж, оношилж, зөвлөгөө өгсөн.
  2. Баян- Өлгий аймгийн  Нэгдсэн эмнэлгийн  болон  өрхийн  45 эмч нарт  “Сэтгэцийн эмгэгүүд “ сэдвээр  сургалт зохион байгуулсан.
  3. Баян- Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сэтгэц наркологийн тасгийн үйл ажиллагаатай танилцан обход үзлэг хийж их эмч В.Союз, Аманбек  нарт мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч хамтран ажиллалаа.
  4. Баян- Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч А.Серикжан-тай сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч Союз-ын хамт уулзаж  төсөв, үнэгүй эмийн хангамжийн талаар ярилцаж санал солилцон хүсэлт уламжилсан.

Сошиалд хуваалцах: