blog-single-right-sidebar.html

АЛСЫН ХАРАА – БИДНИЙ ИРЭЭДҮЙ

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжингүй орны түвшинд хүргэж, нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх салбар болгоно.

 

ЭРХЭМ ЗОРИЛГО – БИДНИЙ ҮҮРЭГ

            Монголын нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэй үзүүлэн, анхан, үндсэн шатлалын тусламжийг мэргэжил арга зүйгээр хангахад оршино.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИЙН ЗОРИЛТ

1. “Эрүүл мэндийн тухай” болон “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хууль, сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөр, тушаал журмуудыг хэрэгжүүлэн ажиллах

2. Улсын хэмжээнд хүн амд үзүүлэх сэтгэцийн эрүүл мэндийн анхан болон хоёрдахь шатлалын тусламжийг мэргэжил арга зүйгээр хангах

3. Монголын хүн амыг сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, эмчлэх, асрамжлах, нийгэм хамт олонд тулгуурласан сэтгэц нийгмийн сэргээн засах гуравдахь шатлалын лавлагаа тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй хүргэх

4. Архидан согтуурах, мансуурах, тоглоомд донтох, стресст өртөх зэрэг сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх нийгэм орчны сөрөг хүчин зүйлсээс сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах

5. Эрдэм шинжилгээ, статистик, тандалт судалгаа, мэдээллийн сүлжээ, гадаад харилцааг хөгжүүлэх 

6. Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэн сэтгэцийн эрүүл мэндийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлээр мэргэшүүлэх, төгсөлтийн дараах тасралтгүй сургалтыг явуулах

7. Тусламж үйлчилгээнд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төсөв санхүүгийн удирдлага зохион байгуулалт, нөөцийн хуваарилалтыг сайжруулах

Сошиалд хуваалцах: