14Эрхэм хүндэт ноён / хатагтай Таны энэ өдрийн амар амгаланг айлтган, эрүүл энх, аз жаргалыг хүсэн  ерөөе. Таныг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн цахим хуудсанд саатан морилохыг урья.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь 84 жилийн түүхтэй бөгөөд Монгол Улсын Сэтгэцийн Эрүүл Мэндийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл Мэндийн Сайдын 331 тоот тушаалаар 2006 оны 10 сарын 16-нд шинээр зохион байгуулагдсан билээ.

Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийн талаархи төр, засгийн бодлогыг хэрэгжүүлэхэд улсын хэмжээнд үйл ажиллагаагаа чиглүүлэн, I, II, III шатлалын тусламж үйлчилгээг мэргэжил арга зүйн удирдлагаар чанартай хүртээмжтэй тасралтгүй хангах, гадаад харилцаа, эрдэм шинжилгээ, судалгааны ажил болон хүн амын дунд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэхэд мэдээлэл, сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүний нөөцийн чадавхийг сайжруулахад төгсөлтийн дараах сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Цаашид Азийн хөгжилтэй орны жишигт хүрэхийн тулд нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ, нөхөн сэргээх, сэтгэлзүйн тусламжийг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Иргэн та, манай төвийн цахим хуудасны байнгын уншигч байж, бидэнтэй санаа бодлоо байнга хуваалцан, хамтарч ажиллана гэдэгт итгэж байна.

Таныг хүндэтгэсэн

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Ерөнхий захирал,
Эрүүл мэндийн яамны Сэтгэц судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн дарга
Анагаах ухааны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл

Comments are closed.