Архины эрсдэл багатай хэрэглээний хэмжээ гэж юу?

  • өдөрт хоёр стандартаас хэтрэхгүй
  • долоо хоногт хоёр өдөр огт уухгүй байх ёстой

нэг зүйлийг анхаар: доорхи тохиолдолд нэг буюу хоёр стандарт уулт ч ихдэж болзошгүй.

  • автомашин жолоодож эсвэл машин механизмтай харьцах
  • жирэмсэн эсвэл хөхүүл хүүхэдтэй
  • эм хэрэглэж байгаа бол
  • эрүүл мэндийн байдал муу байхад
  • архины хэрэглээний хяналт тавьж чадахгүй тохиолдолд

Өрхийн эмчээс илүү мэдээлэл аваарай.

Стандарт уулт гэж юу вэ?

 standart uult

Архины хамаарал гэж юу вэ?

Тухайн хүний эрхэмлэдэг байсан үнэт зүйлс нь утгаа алдаж архийг эн тэргүүнд тавих физиологи, зан үйл, танин мэдэхүйд суурилсан хавсарсан эмгэг бөгөөд үндсэн шинж нь архи уух дур хүсэл байдаг. Энэхүү эмгэг нь дахих хандлагатай.

 

Архи цангаа тайлдаг уу?

Энэ бол худлаа. харин ч биеийн шингэний дутагдалд оруулна.

 

Архийг ус, коко-кола, жимсний  шүүстэй хольж уухад сул болдог уу?

Магадгүй амт нь засагдаж болно. Харин тухайн хундганд, аяганд байгаа этилийн спиртийн хэмжээ өөрчлөгдөхгүй.

 

Эрчүүд хүүхнүүдээс бага согтдог уу?

Хүйс хамаарахгүйгээр хүн бүр харилцан адилгүй хүлээн авах чадвартай байдаг. Цусан дахь архины хэмжээ нь тухайн хүний өлөн эсвэл хоол идсэн байдал, эм хэрэглэсэн, элэгний хор саармагжуулах үйл ажиллагаанаас хамаарч янз бүр байна.

Архи, согтууруулах ундаа хэдий хугацааны дараа биеэс гадагшлах вэ?

Архийг өлөн үед уухад хурдан хугацаанд цусан дахь архины хэмжээ ихсэнэ. Хоолны үеэр хэрэглэсэн архины хэмжээ 30 минутаас 1 цагийн дараа цусанд хамгийн өндөр түвшинд хүрнэ. Архи биеэс бүрэн гадагшлахад нилээд хугацаа шаардана. Элэг гадагшлуулах үүрэгтэй. Архи ууж биеэ хордуулахад танд 1 цаг хангалттай байхад харин хэвийн байдалд орохын тул та 8 цаг зарцуулна.

Дам тамхидалт гэж юу вэ?

Бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг дам тамхидалт гэдэг. Үүнийг идэвхгүй тамхидалт ч гэж нэрлэдэг.

Архи таргалуулдаг уу?

Энэ бол үнэн. Архи илчлэг чанартай учир өөхний хуримтлалыг нэмэгдүүлнэ.

Comments are closed.