Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын 5.1 дэх заалтын дагуу “Онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас жил бүрийн 3 дугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийн 16.00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангаж ажиллана” гэж заасны дагуу 2018 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Пүрэв гарагт газар хөдлөлтийн үед дуут дохиогоор ажиллах дадлага, сургуулилалтыг зохион байгуулах болсон тул нийт ажилтнууд та бүхэн идэвхитэй оролцоно уу.

             Дадлага, сургуулилалтын үед ажиллах заавар:

Алба, клиник, тасаг, багийн ажилтан бүр аваарын эхний дохио дуугармагц Нуугд, Суу, Хүлээ гэсэн 3 зарчимыг баримтлан ширээн доогуураа орж суун хүлээж, хоёрдох дохио дуугарангуут толгой дээрээ хатуу зүйл барьж даацын хана дагаж аваарын гарцын гарах зүгийн тэмдэглэгээний дагуу явж Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн аюулгүйн бүс буюу шинэ цогцолбор барилгын Яаралтай тусламжийн тасгийн урд талын автомашины зогсоолд бүрэн цугларч алба, клиник, тасаг, багийн эрхлэгч, ахлагч нар Гамшигаас хамгаалах штабын бие бүрэлдэхүүнд рапорт өгнө.

Хувийн бэлтгэл: /ажилтан бүр/

  • Биеийн байцаалт /иргэний үнэмлэх, ажлын үнэмлэх/
  • Дулаан хувцас
  • Эмийн сан
  • Шүдэнз
  • Гар чийдэн
  • Хүлээн авагч
  • Шүгэл
  • Олс
  • Сонин
  • 3 хоногт хэрэглэж муудахааргүй хоол хүнс
  • Туузан наалт
  • Гялгар уут

 

 

 

Comments are closed.