Монгол улсын харилцаа холбооны зохицуулах хорооноос санаачлан 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр “Хүүхэд хамгааллын тухай” хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалтад заасан чиг үүргээ хэрэгжүүлэх үүднээс өргөн нэвтрүүлэг болон цахим орчинд Хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, хүүхдийн хөгжил, эрүүл мэнд, хүмүүжил, төлөвшилд сөрөг нөлөө үзүүлэх зохисгүй контентоос хүүхдийг хамгаалах чиглэлээр “Телевизийн өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” семинар, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг  семинарт СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, Хүүхэд, өсвөр үеийн асуудал хариуцсан мэргэжилтэн эмч Л.Цэрэндолгор, Төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн эмч Ж.Гантулга нар оролцсон. СЭМҮТ-ийн эмч Ж.Гантулга “Хүүхэд, өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хор хөнөөлөөс сэргийлэх нь” сэдвээр илтгэл тавьсан.

29512746_1588533581201941_6365002349961805824_n

29513192_1153851058082659_7930414725584650240_n

Comments are closed.