2018 оны 01 дүгээр сарын 05

СЭМҮТ-д Бохир ус татуулах,

ариутгалын бодис худалдан авах

 СЭМҮТ/201812004

            

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос СЭМҮТ-д Бохир ус татуулах, ариутгалын бодис нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Багц 1 Бохир ус татуулах, цэвэрлэх байгууламжийн

                                                        засвар үйлчилгээ - 15,640,000 төгрөг

Багц 2 Ариутгалын бодис худалдан авах – 25,400,000 төгрөг

 

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ сайтаас худалдан авч болно. Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 

Үнийн саналыг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ хаягаар ирүүлнэ. Үнийн саналын эх хувийг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 212 тоот өрөө, аж ахуйн нягтлан бодогч Ц.Хэрлэнцэцэгт өгнө.

 

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 15:30 цагтСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын байрны Cургалтын өрөөнд нээнэ.

 

Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Эрүүл мэндийн яамны харьяа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 212 тоот

Аж ахуйн нягтлан бодогч Ц.Хэрлэнцэцэг

Утас: 11458298, 96601130

Comments are closed.