2018 оны 01 дүгээр сарын 05

СЭМҮТ-д интернетийн үйлчилгээ,
мэдээллийн технологийн багаж хэрэгсэл худалдан авах
СЭМҮТ/201812003

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос СЭМҮТ-д интернетийн үйлчилгээ,
мэдээллийн технологийн багаж худалдан авах үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Багц1. Интернетийн үйлчилгээ үзүүлэх -10,250,000 төгрөг

Багц2. Мэдээллийн технологийн багаж худалдах авах -7,615,200 төгрөг

үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Үнийн санал авах  баримт бичгийг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/ сайтаас авна уу. Эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл нь 50.000 /тавин мянган төгрөг/ байна. Төлбөрийг цахим хэлбэрээр шилжүүлнэ.

 Үнийн саналыг 2018 оны 01 дугаар сарын 15-ны 10.00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /tender.gov.mn/-д болон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А байрны 218 тоот өрөөнд битүүмжлэн ирүүлнэ.

 Үнийн саналыг нээлтэнд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А байрны сургалтын өрөөнд 2018 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хороо, 50 дугаар гудамж,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн А байрны 218 тоот өрөө

Сүлжээний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхзаяа
Холбоо барих 88809996

 

 

 

Comments are closed.