2018 оны 01 дүгээр сарын 04

СЭМҮТ-д Багаж, техник хэрэгсэл, шатахуун худалдан авах

 СЭМҮТ/201812002

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос СЭМҮТ-д багаж, техник хэрэгсэл, шатахуун нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Багц 1 Шатахуун худалдан авах -23,270,000 төгрөг

Багц 2 Шатах, тослох материал худалдан авах -4,915,900 төгрөг

Багц 3 Ариутгалын багаж, хэрэгсэл худалдан авах -11,300,000 төгрөг

Багц 4 Цахилгааны ерөнхий шит худалдан авах -7,154,400 төгрөг

 Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ сайтаас худалдан авч болно. Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

 Үнийн саналыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/ хаягаар ирүүлнэ.

 Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 10:30 цагСэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн удирдлагын байрны сургалтын өрөөнд нээнэ.

 Монгол улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Эрүүл мэндийн яамны харьяа

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв 212 тоот

Аж ахуйн нягтлан бодогч Ц.Хэрлэнцэцэг

Утас: 11458298, 96601130

Comments are closed.