Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлэгчдийн шинэ жил 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болж Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасгийн хамт олон зохион байгуулж Ерөнхий захирал Л.Насанцэнгэл, Удирдлагын зөвлөлийн гишүүдийн хамт оролцлоо.   Сэтгэцийн эмгэг судлалын  II, III, IV, V, VI, Асрамжийн клиник, Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн нийт 140 эмчлүүлэгч оролцож Хятадын хөрөнгө оруулалттай эрчим хүчний компани эмчлүүлэгчдэд шинэ жилийн бэлэг бэлэглэлээ. Шүүхийн сэтгэцийн эмгэг судлалын клиникийн эмчлүүлэгч нар “Халуун элгэн нутаг”, Өдрийн эмчилгээний эмчлүүлэгч Үнэнбаяр “Хоёр маргаз уул”, “Отрын адуучин”, сэргээн засах ажилтан Адьяасүрэн, өдрийн эмчлүүлэгч Жанрай “Дөрвөн улирал, хоёр амраг”, өдрийн эмчилгээний эмчлүүлэгч Жанрай  “Шинэ жил” дуу дууллаа.

DSC_0505

DSC_0535

DSC_0546

DSC_0548

DSC_0576

DSC_0582

IMG_0396

Comments are closed.