2017 оны 12 дугаар сарын 08

            Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос СЭМҮТ-ийн мэдээлэл сурталчилгааны үйлчилгээ–г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

 Тендерийн баримт бичгийг тухайн байгууллагын регистрийн дугаартай, цахим хаягтай албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно. Үнийн санал ирүүлэх үйлчилгээний техникийн тодорхойлолт болон бусад материалыг хавсаргасан болно.

 Үнийн саналыг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагаас өмнө Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Удирдлагын байрны 212 тоот өрөөнд Ц.Хэрлэнцэцэгийн 96601130 дугаарт холбогдон ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн  10:30-т нээнэ.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Эрүүл мэндийн яамны харьяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв

Утас: 11458298, 96601130

Comments are closed.