СЭМҮТ-ийн  сэтгэл заслын эмч, АШУИС-ийн багш  Р.Энхтүвшин:

Боловсролын салбар дахь эмч нарын АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨНИЙ үеэр ХЭН, ЮУ ХЭЛЭВ? undefined

Өнөөдөр хүүхдүүдийн дунд интернэт орчин, дэлгэцэнд донтох асуудлууд нэлээд өсөх хандлагатай байна.  Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ цаг гаргаж анхаарал хандуулах шаардлагатай байна. Судалгаанаас харахад нэгдүгээрт, эцэг эхчүүд сэтгэл түгшүүрийн асуудлаас салах гээд, хоёрдугаарт залуу гэр бүлийн хувьд хүүхдэд утсаа өгч саатуулах гээд байдаг болж. Утас авсан хүүхэд  хүүхэлдэйн кино юмуу, өөр юм үзээд нэгээс хоёр цаг дуугүй болно. Үүнийг хүмүүжлийн арга гэж андуурах тохиолдол байна.  Энэ нь өөрөө хүүхдүүд дэлгэцэнд донтох, бусад төрлийн эрсдэлүүдийг дагуулж байна. Сэтгэлзүйн сөрөг нөлөөллөөс гадна нийгмийн асуудлууд гарч ирнэ. Ийм хүүхдүүд хариуцлага хүлээх чадваргүй, өөрийгөө хянах чадваргүй,  сургуульд суралцах дургүй, өөртөө  анхаарал хандуулах  чадвар сулрах зэрэг олон талын сөрөг үр дагавруудыг дагуулж байдаг. Жилд 250-300 хүүхэд сэтгэцийн эрүүл мэндийн хүүхдийн тасагт эмчлүүлдэг. Үүний 25 хувь нь компьютер тоглоомонд донтох хамааралтай хүүхдүүд ирж байна.

 

 

Comments are closed.