2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын санаачилгаар Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо. Энэхүү хэлэлцүүлэгт мэдээлэл хийхээр ХНХЯ, БСШУСЯ, ЭМЯ, БХБЯ, ЗТХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах ТББ-уудын нийт 80 гаруй төлөөлөгч оролцжээ. Цаашид  тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад холбогдох салбарын яамд болон төрийн байгуулагуудад тодорхой асуудлын хүрээнд чиглэл өгөх зорилготойгоор зохион байгуулагдсан болно.

Статистикаас харахад хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүн амын 4 хувийг эзэлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхийн ядуурлын түвшин бусад өрхөөс 2 дахин их, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70 хувь нь ажилгүй, 6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 хувь нь сургуульд хамрагдаагүй, бичиг үсэг мэдэхгүй, 3-5 насны насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 64 хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй гэсэн сэтгэл зовоосон статистик тоо байгааг дурджээ.

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

600x600

Doc2-1

IMG_0173

Comments are closed.