Дэлхийн улс орнуудын дунд тулгамдсан асуудлын нэг бол Аддиктологийн эмгэгүүд болоод байна.

               Сүүлийн жилүүдэд Монгол улсад архины шалтгаант эмгэгүүд, хар тамхины эмгэгүүд хурцаар тавигдаж байна. Өнөөгийн байдлаар бид мансуурал үүсгэдэг сэтгэц идэвхт эм бодисын ху2уль бус эргэлтийг зохицуулах хуультай болж түүнтэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө баталгаажуулан ажиллаж байгаа нь том ахиц.

               Сүүлийн жилүүдэд Дэлхий дахинд донтох эмгэгийн хамаарлаас үүдэн гарах нийгэм эдийн засгийн хор хөнөөл ихсэж, эрдэмтэд донтолтын судалгаанд анхаарал тавьж байгаа энэ цаг үед Монгол улсад донтох эмгэгтэй  шинжлэх ухааны үндэстэй тэмцэх асуудал нь шийдэх асуудлын нэг болсон юм.

Иймийн учир миний бие 2013 оноос энэ асуудалд онцгой анхаарал хандуулан шинэ залуу эмч мэргэжилтнүүдэд мөн нийт иргэдийн эрүүл мэндийн боловсролд  зориулан “Донтох эмгэгийн хамаарлыг судлах анагаах ухаан”, “Монгол хүний архинд донтох зуршлыг арилгах загварчлал”, “Хүн амд үзүүлэх наркологийн тусламж”, “Архидалт ба мансуурал”, “Донтох эмгэгийн эмчилгээ”, “Донтолтын Анагаах ухаан”, “Сэтгэл засал эмчилгээ”, “Гипноз эмчилгээ” гэсэн нийт 8 ном бичиж хэвлүүлсэн нь Манай сэтгэцийн албанд том оюуны хөрөнгө оруулалт болсон юм.

               Аддиктологийн салбар шинжлэх ухаан судлах хүрээгээ улам тэлж, Сэтгэц идэвхт эм бодисуудын шалтгаант Донтох эмгэг, Зан үйлийн хүрээнд үүссэн донтох эмгэг гэсэн 2 том бүлэгт хамруулан авч үзэх боллоо. Сүүлийн үед тоглоомын дон, интернэтийн дон, бэлгийн дон, садар самууны дон, тамхины донгууд манай улсад албан ёсоор бүртгэгдлээ. Учир иймд энэхүү нэн шинэ салбар шинжлэх ухааны цагаан жимээр нотолгоо түшсэн баримт цуглуулан судалгаа шинжилгээний ажил хийж уг салбар шинжлэх ухааныг улам гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд дээрх цуврал бүтээлүүд маань хувь нэмэр оруулна гэдэгт миний бие өчүүхэнч эргэлзэхгүй байна.

               Монгол улсын хүн амын дунд донтох эмгэгийн хамаарал газар бидний хойч үеийн зан үйл бие сэтгэцийг эвдэж, нийгэм эдийн засаг, анагаах ухаан, сэтгэд зүйд асар их гарз хохирол учруулж байгаа нь өнөөдрийн гашуун үнэн билээ.

               Олон улсын өвчний 10-р ангиллын 5-р бүлгийг дээрх бүтээлүүдэд суурь үндэс болгож олон улсын өвчний 10-р бүлгийн 5-р бүлгийг баримтлан бүр тодруулбал F10 – F19 оношийн код зэргийг олон улсын стандартад тулгуурлан бичиж тайлбарлахыг хичээв.

               Монголын Анагаах ухааны Сэтгэц – наркологийн салбарт Донтох эмгэгийн талаар одоог хүртэл дорвитой томоохон хэмжээний үндэсний бүтээл гараагүйг харгалзан онол, практикийг хослуулан эрдэм шинжилгээний болон сургалтын зориулалттай тулгуур бүтээл туурвихыг хичээнгүйлэн оролдож ажилласныг маань эрхэм хүндэт уншигчид болгоон соёрхоно уу!

 

Монгол улсын хүний гавьяат эмч,

АШУ-ны доктор (Sc) профессор,

АШУ-ны академийн гишүүн,

Академич  Л.Эрдэнэбаяр

 3

Comments are closed.