“Архины хэрэглээ, нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал, архины зөв хэрэглээг төлөвшүүлье”

эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлэхийг урьж байна.

Хурлыг 2017 онд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хуралдааны илтгэлийг 2017 оны 9 дугаар сарын 10-ны дотор хүлээн авна.

Чуулганд хэлэлцүүлэх илтгэлийн заавар:

  1. Судалгаа, ажиглалт, дүн бүртгэлийн мэдээлэлд  үндэслэсэн байна
  2. Arial  үсгээр 12-ийн хэмжээтэй, 1 –ийн зайтайгаар бичнэ.
  3. Монгол товчлол 1-1,5 нүүр, англи товчлол 300 хүртэл үгтэй байна.
  4. Монгол, англи товчлол ижил бүтэцтэй байна.  Үүнд.
  • Сэдэв
  • Зохиогч (ид), олон зохиогчтой бол Батболд Д.1, Баатар С.гэж бичнэ
  • Байгууллага (ууд) өөр өөр байгууллагын судлаачид хамтран илтгэл бичих бол: 1АШУҮИС, 2”Этүгэн” Дээд сургууль гэсэн байдлаар бичнэ
  • Оршил
  • Зорилго
  • Материал, аргазүй
  • Үр дүн
  • Дүгнэлт
  • Зураг, хүснэгт оруулахгүй
  • Номзүй хийхгүй
  • Алдаагүй, сайн бичсэн байна
  1. Илтгэлээ амаар болон үзүүлэнгээр хэлэлцүүлэх хүсэлтээ ирүүлнэ.
  2. Холбоо барих утас, е-майл хаягаа бичсэн байна.
  3. Хурал зохион байгуулах хороо илтгэлийг сонгон шалгаруулж, хэвлүүлнэ.
  4. Хуралдааны товыг жич мэдэгдэх болно.
  5. Хугацаа хоцорсон, бичлэгийн шаардлага хангаагүй илтгэлийг хүлээн авах боломжгүй
  6. Илтгэлийг дараах хаягаар ирүүлнэ: burmaajav55@gmail.com
  7. Холбоо барих Хаяг. ШУА 302 тоот өрөө, Утас: 51-265916, 9981-7218

Шинжлэх ухааны академи/Монголын анагаах ухааны академи

Comments are closed.