• ЭМЯ-ны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараахи ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:

    1. Сувилагч

    Тавигдах шаардлага:

    • Бакалавраас дээш боловсролтой
    • Сувилах эрхийн зөвшөөрөлтэй
    • Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
    • Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
    • Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
    • Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
    • Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
    • Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
    • Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
    • Хариуцлага хүлээх чадвартай
    • Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/

    Бүрдүүлэх материал:

  • Ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
  • Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
  • Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлын гэрчилгээ /эх хувиараа/
  • Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
  • Гурван үеийн түүх
  • Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Бүрдүүлэх материалыг 2017 оны 07 сарын 31 -ний өдөр хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд хүлээн авна.

Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.

Харилцах утас: 7015-0526

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба

 

Comments are closed.