Анх 1990 оны 5-р сарын 17-нд ДЭМБ-аас ижил хүйсийн бэлгийн чиг баримжааг сэтгэцийн өвчний олон улсын ангиллаас (ICD) хассан. Түүнээс хойш энэ өдрийг ЛГБТ хүмүүсийн талаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх зорилгоор тэмдэглэлт өдөр болгосон бөгөөд 2005.05.17-нд хамгийн анхны IDAHOT-ыг тэмдэглэж байжээ.
ЛГБТ Төвийн зүгээс тус өдрийг тохиолдуулан Австралийн Сиднейн их сургуулийн НЭМС-ийн хүндэт лектор Dr. Kimberley Ivory манай төвийн болон хөдөө орон нутгийн эмч нарт ЛГБТ хүмүүсийн сэтгэлзүйн тулгамдсан асуудал, муу нэрийн шошго, ялгаварлан гадуурхалт болон эрхийн талаар 5-р сарын 17, 18-нд хоёр өдрийн сургалт явууллаа.
Мөн хүний эрхийн боловсролыг урлагаар дамжуулан хүргэх зорилготойгоор ЛГБТ сэдвээр уран бүтээлчдийн дунд “Эрхийн төлөө урлаг” нэртэй уралдаан зарласан ба тус бүтээлүүдээр олон нийтэд нээлттэй уран бүтээлийн үзэсгэлэнг 5-р сарын 19-нөөс 24-ний хооронд Illusion Art gallery 7 хоногийн хугацаатайгаар үзүүлэхээр бэлдээд байгаа юм байна.

3

Comments are closed.