Сувилахуйн алба байгуулагдсаны 10 жилийн ойн арга хэмжээ болж өнгөрлөө. Арга хэмжээнд СЭМҮТ-ийн Удирдлагын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн сувилахуй хариуцсан мэргэжилтэн Ц.Алтанбагана, Улсын 1-р төв эмнэлгийн сувилахуй эрхэлсэн албаны дарга Ц.Амаржаргал, Монголын Сувилагчидийн Нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Ю.Уранчимэг болон төвийн анхны сувилахуйн албаны дарга Р.Тогтох, С.Дэлгэрмаа, анхны ерөнхий сувилагч Надмидцэрэн, аймаг дүүргийн сэтгэцийн сувилагч Б.Аня, Б. Нарангэрэл, Д.Цэвээнсүрэн,  В.Оюунэрдэнэ зэрэг эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирлээ. Сувилахуйн албаны хөгжлийн түүхэн замналыг  Сувилахуйн албаны мэргэжилтэн Ж.Цэцэгмаа илтгэн, хүндэт зочдыг Түүхэн алдрын тэнхим, “Эмнэл зүйн ур чадварын төв”, шинэ цогцолбортой танилцуулан Сувилахуйн албаны дарга О. Оюунтөгс “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сувилахуйн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын зорилт сэдвээр илтгэл тавьлаа. Эрхэм хүндэт зочид та бүхэн болон үе үеийн сувилагч, тусгай мэргэжилтэн нартаа баярын мэнд хүргэж, эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Сувилахуйн албаны 10 жилийн ойн үйл ажиллагаанд идэвхитэй оролцон оноогдсон ажлаа хариуцлагатай гүйцэтгэсэн нийт ахлах сувилагч нартаа, мөн Мэдээлэл технологийн баг хамт олонд, сайхан хоолоор дайлсан Гал тогооны хамт олонд, сайхан бэлэг өгсөн эмч нартаа, ая дууны мэнд хүргэсэн Соёлын тэргүүний ажилтан, дуучин, хошууч О.Ичинхорлоо түүний бүжгийн хамтлаг, дуучин А.Мөнхэрдэнэ нарт Сувилахуйн албаны зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.

1

2

5

6

7

3

4

9

2

3

4

5

6

7

8

1

9

8

Comments are closed.