АШУҮИС дээр “ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ БА ТӨРСНИЙ ДАРААХ СЭТГЭЛ ГУТРАЛ” сэдэвт Олон улсын сургалт амжилттай болж өндөрлөлөө. Уг сургалтанд “Төрсний дараа сэтгэцийн эмгэгүүдийн оношилгоо ба эмчилгээ” сэдвээр СЭМҮТ-ийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал, зөвлөх эмч, клиникийн профессор О.Ганчулуун, “Төрсний дараах сэтгэл гутрал” судалгааны төслийн тухай АНУ-ын Нью-Йорк хотын “Rochester” их сургуулийн доктор Eric Caine, “Эмэгтэйчүүд ба сэтгэл гутрал” сэдвээр АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн багш, доктор Т.Ганцэцэг, “Хүүхдийн эрх, хамгаалал КАР” судалгааны дүнгээс Good Neighbor ТББ байгууллагын доктор Х.Баавгай, “Хүүхдийн хүчирхийллийн тухай” АШУҮИС, Сэтгэцийн эрүүл мэндийн тэнхмийн эрхлэгч доктор, профессор З.Хишигсүрэн,”Гэр бүлийн хүчирхийллийн тухай” “Rochester” их сургуулийн доктор Catherine Cerulli, “Хохирогчийн сэтгэлзүйн онцлог” сэдвээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн сэтгэл зүйч Г.Түвшинжаргал , “Улаанбаатар хот дахь төрсний дараах сэтгэл гутрал” төслийн танилцуулгыг СЭМҮТ-ийн их эмч Т.Мандхай, “Ehealth, интернэт, гар утас, фэйсбүүк хуудас ашиглан судалгаа явуулах нь” сэдвээр “Rochester” их сургуулийн доктор Vincent Michael нар тус тус илтгэл тавьж мэдээлэл өглөө.

14

5

6

7

8

9

10

11

12

13

Comments are closed.