Хүүхдэд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт, эрсдэлт хүчин зүйлийг  тогтоох ажлын нэг хэсэг нь хүүхдийн оюуны хомсдолын тархалтыг тогтоох ажил  байгаа болно.  Судалгааны ажлын арга аргачлалыг боловсруулж, НЭМС-ийн эрдмийн зөвлөлөөр батлуулан, ЭМЯ-ны Ёс зүйн хороогоор хэлэлцүүлэн  2013 оны 09 сараас Улаанбаатар хот болон 4 бүсийн 8 аймаг, Дархан-Уул, Орхон аймагт судалгааны мэдээлэлээ нийт 3500 хүүхдээс цуглуулж дууссан. Энэ судалгааны удирдагчаар Л. Насанцэнгэл, гүйцэтгэгчээр докторант В.Баярмаа, магистрант Т.Мандхай,  Е.Гүлжанат  нар ажиллаж байна. Эрүүл мэндийн дэмжих сангийн 90 сая төгрөгний  төлөвлөгдсөн санхүүжилттэй  боловч мэдээллийг цуглуулах санхүүжилт хийгдэж, бусад 40 гаруй сая төгрөгний санхүүжилт (мэдээллийг шивэх, нэгтгэх, хянах боловсруулалт хийх, тайлан бичих, орчуулах зэрэг ажлын санхүүжилт) огт хийгдээгүй юм.  Одоогоор ирсэн мэдээллийг нэгтгэж мэдээллийн сан үүсгэсэн. Ирсэн мэдээллийг SPSS 21 программд нэгтгэн боловсруулалтын ажлыг хийж байна. Ирсэн мэдээлэл дээрээ ахин нягтлах ажил явагдаж дууссан.

Архины бодлогын судалгааны  арга, аргачлалыг боловсруулан Шинэ Зеланд улсын  Massay их сургуультай  хамтран   судалгааг хийж   байна. Судалгаанд АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл, К.Елена,  П. Энхтуяа ахлагчтай судалгааны багууд  ажилласан. Одоогоор 2000 хүнээс судалгааны мэдээллээ  цуглуулж дуусаад боловсруулалтан  дээрээ ажиллаж байна.

Баруун  Австралийн  Перт хот дахь Мэдрэл Сэтгэцийн эмгэг судлалын судалгааны төвтэй хамтран Шизофренийн генийн судалгааг хийж байна. Үүнд:  Шизофрени өвчнийг тусгайлан боловсруулсан  Солиорлыг оношлох асуумж ярилцлагын (DIP) аргыг орчуулж, судалгаандаа ашигласан. Энэ ярилцлагаар  өвчтөнд бүх амьдралын хугацаанд илэрсэн сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлтүүдийн (сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, солиорлын шинж тэмдгүүд, архи ба мансууруулах бодисын хэрэглээ г.м) тухай ярилцаж, асуумж бөглөдөг. Эдгээр өвчтөнүүдэд тархины цахилгаан идэвхижилийг тодорхойлсон. Улаанбаатар хотын 50 хүнээс судалгааны мэдээллээ аваад байна. Дараагийн шатанд шизофрени өвчнөөр өвчилсөн өвчтөнүүдийн генийн бүтцийг судлах зорилгоор цусны шинжилгээ хийж, цусны дээжийг Мэдрэл Баруун Австралийн  Перт хот дахь Сэтгэцийн Эмгэг Судлалын төв рүү явуулахаар болсон. Цусны дээжийг шизофрени болон шизофрени хэв шинжийн өвчнүүдэд өртөмтгий болоход нөлөөлөх генийг судлахад ашиглана. АШУҮИС-ийн Молекул биологийн тэнхимтэй хамтран судалгаанд оролцогчдоос цусны дээж авч ДНХ ялгах бэлтгэл ажил явагдаж байна.  Судалгааны ажлын удирдагчаар АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл,  гүйцэтгэгчээр докторант Н.Оюунчимэг,  Е.Гүлжанат нар ажиллаж байна.

 ”Монголын хүн ам дах цус ойртолт ба оюуны хомсдолын  хам холбоо” судалгааны ажлын арга, аргачлалыг боловсруулж, АУХүрээлэнгийн эрдэмтдийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж,  ЭМЯ-ны ёс зүйн хорооны хурлаар ёс зүйн зөвшөөрөл авсан. Судалгааны ажлын зорилго нь   Монгол Улсын бүх аймаг, сумдын хүн ам дахь оюуны хомсдолын өнөөгийн түвшинг насны бүлэг, өвчний олон улсын ангиллаар тогтоох, оюуны хомсдол үүсгэхэд ямар нөлөө үзүүлж байгааг судлан тогтоох, оюуны хомсдолтой хүмүүсийн бүртгэл, мэдээллийн санг бий болгох, төрөөс бодлогоор хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээний шинжлэх ухааны үндсийг тогтооход оршиж байгаа юм. Одоогоор 20  аймгийн 309 сумаас нийт 10734 оюуны хомсдол оноштой хүмүүсийн мэдээллийг бүртгэж авсан болно. Одоогийн байдлаар уг мэдээлэлд анхан шатны цэгцлэлт хийж, мэдээллийг бүрэн болгох ажлыг гүйцэтгэж байна.   Дутуу мэдээллийг дахин цуглуулахаар бүх аймгийн эрүүл мэндийн газар, сэтгэцийн эмч нартай хамтран ажиллаж байна.                                                                                                                           -

Comments are closed.