ЭМЯ-ны харъяа Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв нь дараахи ажлын байранд ажилтан шалгаруулж авна. Үүнд:
1. Сувилагч

Сувилагчид тавигдах шаардлага:
Бакалавраас дээш боловсролтой
Сувилах эрхийн зөвшөөрөлтэй
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль зэрэг хууль эрхийн мэдлэгтэй байх
Мэргэжлээрээ заавар, зөвлөмж боловсруулах чадвартай байх
Орчин үеийн техник, хэрэгсэлийг бүрэн ашиглах чадвартай байх
Орос, англи хэлний зохих мэдлэгтэй байх
Зарчимч, шударга, хөдөлмөрч, тууштай, хувийн зохион байгуулалт сайтай, ёс зүйтэй, харилцааны соёлтой, багаар ажиллах чадвартай байх
Бие даан өөрийгөө хөгжүүлэх чадвартай
Ажлын санаачлагатай, урлаг, спортын авъяастай
Хариуцлага хүлээх чадвартай
Муу зуршилгүй /архи тамхи хэрэглэдэггүй/
Бүрдүүлэх материал:
Ажилд орохыг хүссэн өргөдөл
Төрийн албан хаагчийн маягт №01-г бөглөсөн байх
Иргэний үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар /эх хувийг авчирах/
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлын гэрчилгээ /эх хувиараа/
Сүүлийн 3 сард авахуулсан 4х6 хэмжээтэй цээж зураг 4 хувь
Гурван үеийн түүх
Өмнө нь ажиллаж байсан бол байгууллагын даргын тушаалын хуулбар

Бүрдүүлэх материалыг 2017 оны 03 сарын 014 -ны өдрөөс 2017 оны 03 сарын 21-ны өдөр хүртэл СЭМҮТ-ийн Хүний нөөцийн хөгжлийн албанд хүлээн авна.

Таныг тогтвор сууршилтай ажлын байр, эвсэг хамт олон хүлээж байна.
Харилцах утас: 7015-0526, 99843212
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүний нөөцийн хөгжлийн алба
Мэдээлэл, Хүний нөөц

Comments are closed.