Анагаах ухааны доктор, дэд профессор Лхагвасүрэнгийн Насанцэнгэл
Товч намтар
- 1984 онд Улаанбаатар хотын 2-р сургууль,
- 1990 онд АУИС-ийг Хүний их эмч мэргэжлээр төгссөн.
1990-1991 онд Хонхорын хүний их эмчийн салбарт дадлагажигч эмч,
1991-1997 онд АУИС-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд багшаар ажилласан.
1997-2010, 2013-2017 онд АУИС-ийн Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимд цагийн багшаар хавсран, 2010-2014 онд Сэтгэцийн эмгэг судлалын тэнхимийн эрхлэгчээр тус тус хавсран ажилласан.
1997-2006 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал
2006-2013 онд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Тэргүүн дэд захирал
2013 оноос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал
Мэргэшсэн байдал
- 1991-1992 Сэтгэцийн эмчийн олгох, дээшлүүлэх курс
- 1995-1997 онд АУИС-д Сэтгэцийн эмгэг судлалаар магистрантур
- 1997-1998 онд АНУ-ын Сан-Франциско хотод Расific English Academy
- 2008-2010 онд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академи
Мэргэжил дээшлүүлсэн байдал
- 1998 онд Бельги, ХБНГУ,
- 1999 онд Австри
- 2001 онд Бельги
- 2002 онд Япон, Филиппин,
- 2003 онд Австри, ХБНГУ,
- 2004 онд АНУ
- 2005 онд Австрали
- 2008 онд Австри, ОХУ
- 2009 онд Энэтхэг
- 2010 онд Тайвань
- 2011 онд Австрали, Филиппин, Шинэ Зеланд
- 2012 онд Тайланд, Тайвань, Австрали
- 2014 онд Япон
- 2015 онд Швецарь, Австри, ХБНГУ
- 2016 онд Япон, Өмнөд Солонгос зэрэг улсад олон улсын хурал, семинар, богино хугацааны сургалтуудад оролцож байсан.
- 2005 оноос Америкийн Сэтгэцийн эмгэг судлалын нийгэмлэгийн олон улсын гишүүн болсон.
- 2003 оноос хойш Эрүүл мэндийн яамны сэтгэцийн мэргэжлийн салбар зөвлөлийн дарга, гишүүн зэргээр ажиллаж байгаа болно.
- Сэтгэцийн эмгэг судлалаар нэг сэдэвт зохиол, ном, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл нийт 147 бүтээл хэвлүүлсэн.
Мэргэжлийн цол зэрэг
- 1997 онд Сэтгэц эмгэг судлалын магистр
- 1999 онд “Сургуулийн насны хүүхдийн дундах оюуны хомсдол өвчний тархалт, эмнэлзүй-удамзүйн зарим онцлог” сэдвээр Анагаах ухааны докторын зэргийг хамгаалсан.
- 2006 онд Зөвлөх зэргийн эмч
- 2009 онд Дэд профессор
- 2010 онд Удирдахуйн ухааны магистр